Би одоо л эх орноо үнэн сэтгэлээсээ хайрлаж байна. Өмнө нь эх орондоо хайртай, эх орноороо бахархдаг гэж өчнөөн хэлдэг байсан ч юуг нь хайрлаж, юугаар нь бахархахаа төдийлөн мэддэггүй байжээ. Харин одоо би харь оронд суралцаж байх энэхүү цаг үедээ эх орон гэж юу юм бэ? Эр оронч сэтгэлгээ гэж хаанаас төрдөг юм бэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож байна. АНУ-д амьдрахад үнэхээр сайхан ажээ. Идэж уух юм бүхэн бэлэн, техник технологи асар өндөр түвшинд хөгжсөн, сургууль гэрийн хооронд үргэлж машинаар явдаг гээд л Монголд хоёр пирошкины төлөө очерлож автобусанд чихэлдэн шинэхэн авсан гутлан дээрээ гишгүүлчихдэг тэр оюутны амьдралыг бодвол биед амар ажээ. Гэвч АНУ хэдий өндөр хөгжсөн ч гэлээ энэ бүгдийг надад зүгээр өгөөгүй. Тэр сайхан хэрэглээний цаана эцэг эхийн минь зовж олсон мөнгө урсаж байгаа гэдгийг би мэднэ. Тиймээс гадаадад суралцах хугацаагаа зүгээр л нэг хэл сурах төдийхнөөр хязгаарлаж өнгөрөөмөөргүй санагддаг юм. Би маркетингийн удирдлагаар суралцдаг. Дөрвөн жилийн дараа би эх орондоо буцаж очоод сурсан мэдсэн зүйлээ зориулна гэж боддог. Харин энэ удаа би мэргэжлийнхээ талаар биш үеийнхээ оюутан залууст хандаж үг хэлмээр байна. Залуусаа бид үнэхээр азтай үед төржээ. Монголчууд түүхэндээ дэлхийн талыг эзэлж аугаа их гүрэн байгуулж асан тэр цагаас хойш нийгэм, соёлын уналт бууралтыг хангалттай амссан. Тэр дайн самууны хүнд хэцүү цагт жирийн иргэд ард түмэн зовлонг нь нуруундаа үүрдэг байсан. Манжийн дарлалд байхдаа өнгөтэй өөдтэй болгоноо эзэн хаанд нь барьж өчнөөн олон дарамт шахалтанд амьдарч байсан үеийг бол дурсахаас ч зүрх шимширмээр. Үгүй ядаж л өвөө эмээгийн минь үед үмх мах ч олдохгүй үймээн самуун дайн дажинд нэрвэгдэж залуу насаа инээд хөөргүйгээр өнгөрөөж байсан нь үнэн. Ээж аавын минь залуу нас хаана сурч хэн болохоо хаашаа явж ямар газар ажиллахаа хэнээтэн , төрийн хатуу нударгаар заалгадаг тийм эрх чөлөөгүй боогдмол нийгэмд өнгөрчээ. Харин өнөөдөр бидэнд хаашаа явж сурах, юу хийхээ өөрөө шийдэх гайхамшигтай эрх чөлөө байна. Ардчилàëын ачаар бидний Монгол залууст дэлхийн өнцөг булан бүрт суралцаж хөгжлийн үр шимийг боловсруулах боломж олдсон билээ. Тиймээс бид өлсгөлөн зарлаж үхэхийн даваан дээр олж авсан энэхүү ардчиллын үнэт зүйлсийг байнга санаж байх учиртай юм болов уу? АНУ-ын иргэд залуучууд олон хүний халуун амь бүлээн цусаар, эрх чөлөөт амьдралынхаа төлөөх тэмцэлийн үнээр олдсон хүний эрх эрх чөлөөгөө дээдэлж түүнийг үргэлжлүүлэх ёстой гэдгээ асар ихээр ухамсарласан байдаг ажээ. Тиймдээ ч тэд дэлхийн хөгжлийн төв, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн АНУ-ын иргэн гэдгээрээ бахархдаг юм билээ. Манайханд энэ чанар эх орноо гэсэн сэтгэхүй л дутагдаад байна. Энд ирээд олон Монгол залуусыг бусадтай Солонгос, Япон гэж танилцаж байхыг нь харсан. Би тэднийг хараад дэндүү ихээр өрөвддөг. Амьхандаа ядуу буурай нүүдэлчин талын Монгол гэдгээсээ ичиж хөгжилтэй орны иргэн болох гэж хөглөж байгаа нь тэр юм биздээ. Дэлхийг морин туурайгаар тамгалж байсан гайхмшигтай түүхийн эзэн Монгол гэдгээсээ ичнэ гэдэг үнэндээ өөрөөсөө ичих цаг нь болсныг л харуулж байгаа байх. Угтаа тэд Монголоосоо ичих биш эцэг өвгөдийнхөө үүх түүх, уламжлалаа мартсан тэднээс л эх орон нь ичиж байх учиртай баймаар. Энд ирээд би бас нэг зүйлийг ухаарч байна. Монгол залуус хэтэрхий их мөнгө өөрсºддөө зарцуулах юм. Гэвч тэр мөнгө дандаа л буруу зүйлд зарцуулагдаад байх шиг санагддаг. Үнэтэй гар утас, бензинийхээ мөнгийг өөрөө олохгүй байж машин авахуулна. Наргиж цэнгэх болохоор нэг хоногийн дотор хэдэн зуугаар үрэх нь энүүхэнд. АНУ бол өндөр хөгжилтэй, хүмүүс нь мөнгөтэй баян орон. Гэвч залуус нь бидэн шиг хэрэглээндээ, зугаа цэнгэлдээ хэзээ ч ийм мөнгө үрдэггүй гэдгийг би баттай хэлж чадна. Харин сургалт, өөрийгөө хөгжүүлэх тал дээр тэд гар татдаггүй. Манайхан хувцсанд ямар их мөнгө үрдэг билээ. Америк залуус бол нэг хувцастайгаа сар хичээлдээ ирэх нь энүүхэнд. Ингэж л энгийн байж чаддаг учраас зардлаа хэмнэж, энэ нь сайхан амьдралынх нь баталгаа болж өгдөг гэлтэй. Яг үнэндээ намайг Монголд сурдаг байхад тэр тийм хувцастай, энэ ийм машинтай гэж үнэлэлт өгдөг байснаас, тэр тийм сурдаг, энэ ийм юм хийж байгаа гэж ярихыг нь бараг л дуулаагүй. Үүгээрээ л Америк Монгол залуус ялгаатай байна. Тиймээс бид сэтгэхүйдээ шинэчлэл хйих цаг нь болжээ. Уураг тархиа хөгжүүлж ухаанаар баялагийг бүтээдэг болохоос унасан унаа, өнөөдрийн өмссөн хувцас маргаашийн хөгжлийг авчирдаггүй шүүдээ. Бид үргэлж ээжийн эрх охин, аавын өвөр дээр эрхэлсэн дүрсгүй банди байх юм шиг санаж тэднээрээ насаараа тэжээлгэнэ гэж эндүүрч болохгүй ээ. Оюутан залуус бид чинь гэрийн эзэгтэй, өрхийн тэргүүн ирээдүйн улс орны эзэд болох хүмүүс шүүдээ. Энэ Монгол орны ирээдүй бидний гарт байна гэж нэг бодоод үзээрэй. Бааранд нь охид хөвгүүд дүүрсэн зугаа цэнгэлийн улс болох барилга зам , бизнесийн салбарт залуус нь бүтээн байгуулалт өрнүүлсэн хөгжил дэвшлийн улс болох нь биднээс л хамаарна. Үүнд Монголд байгаа залуус, гадаадад суралцаж байгаа бид бүхний үүрэг адилхан. Гадаадад суралцаж буй залуусыг буцаж эх орондоо ирж сурсан зүйлээ гаргаасай гэж боддог. Улс орон ядуу байна. Мөнгөгүй учраас юм хийж болохгүй байна. Монголын зах зээл дэндүү жижигхэн байна...гээд л бас өнөөх бэрхшээлүүдээ тоочсон олон залуустай би уулзаж байсан. Үгүй ээ!!! Үүнийг чинь шийдэх гэж л бид гадаадад сураагүй гэж үү? Өнөөдөр дэлхий даяараа даяаршилагдаж байна. Өөрөөр хэлбэл жижиг Монголын зах зээл, АНУ-ын аварга том зах зээл гэлгүйгээр дэлхий даяараа нэг л улс үндэстэн /эдийн засаг, худалдааны хувьд/ болж либералчлагдаж байна. Энэ бол бидэн шиг жижиг оронд ОУ-ын болон бусад орны зах зээлрүү нэвтрэх таатай боломж гэсэн үг. Харин энэхүү улсын зах зээлрүү нэвтрэх үйл явцад бид л холболт/conjunction/ нь болж өгөх хэрэгтэй. Миний хувьд АНУ-ын зах зээлийг судалж буцаж эх орондоо очоод үйлдвэрлэл явуулна гэж боддог. Ингэж чадвал жирийн оюутан миний хувьд эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр минь тэр болноо. Энэхүү эссендээ би залуусын бодит байдал, хөгжлийн талаар л нэлээд бичлээ. Учир нь улс орны ирээдүйн баталгаа бол хүүхэд залуучууд байдаг билээ. Тиймээс тэдний хөгжил гэдэг бол улс орны ирээдүйн хөгжил байдаг юм. Зовлон үзээгүй хүн жаргаж чаддаггүй гэж үнэн үг байдаг. Бид өнөөдөр жаргалдаа хэтэрхий ташуураад байгаа юм биш байгаадаа. Ардчилал бидэнд эдлэх эрх чөлөө өгсөн ч хүлээх үүрэг бас ноогдуулсныг мартаж болохгүй ээ. Аминд ирсэн хэдэн малаа мянга болгочихоод буяныг нь эдлээд сууж байгаа нэгэн байхад ажлын цагаа бүртгүүлдэг байсных нь төлөө өгсөн байраа зараад архи уучихсан нэгэнтэй ч таарч л байсан. Ардчилал угтаа хүнд эрх, эрх чөлөөг нь өгдөг ч өөрийнхөө төлөө явж чадаагүй нэгнийг гудамжинд ч гаргаад хаяж чадах шударга хатуу нийгэм юм. Иргэн бүр нь эх орны хөгжил надаас хамааралтай гэдгийг ухамсарлаж хөдөлмөрлөж чадвал Монгол улс тун удахгүй хөгжих нь дамжиггүй. Монголд дэлхийн харц чиглэгдэж байгаа өргөн уудам нутаг дэлхий дээр дооргүй гүйлдэж байгаа байгалийн баялаг хамгийн гол нь гайхуулж амьдарч ирсэн хойшид гайхуулж ч амьдрах оюун ухаант ард түмэн байна. Ийм их хөгжлийн нөөцтэй улс орон хөгжих нь ойлгомжтой. Тэр үед эх оронд минь олимпын наадам зохиогдож хамгийн урд эгнээний билетийг шагийн үнээр аваад үзнэ гэж итгэж байна. Харин тэр цаг үр хүүхдүүдээрээ түшүүлэн таягаа тулаад ч болтугай очих биднийг амьд сэрүүнд ирэх болтугай. Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр эх орон шиг минь сайхан улс өөр хаана ч байдаггүй юм байна. Ядарсан цагт ээж аавдаа гүйгээд очиж болохгүй хүний нутагт шантрах үедээ эх орондоо байсан бол намайг гэсэн элэг нэгтнүүд нулимсыг минь арчиж найздаа гээд юугаа ч харамлалгүй байгаагаараа туслах л байсандаа гэж хүртэл бодогдох л юм. Гэхдээ хэчнээн хүнд хэцүү үе тохиолдож байлаа ч энэ их өндөр хөгжилтэй орноос бизнесмэн болоод баяжиж очдоггүй юмаа гэхэд биет бус хөрөнгө болох боловсролыг нь тархиндаа шингээчихээд гааль дээр нь гахайгаа шалгуулна гэж эх орноо сурталчилсан хөгжил дэвшлийн улс болно гэдэгт итгэж байна.гэхгүй эх орондоо хэрэг болох баялагтай эргэж очноо. Нэгэн цагтаа миний эх орон дэлхийн талыг нэгтгэсэн аугаа том гүрэн байсан. Нэгэн цагтаа миний эх орон харийн дарлалд талхилагдаж тахал тэмбүүнд нэрвэгдсэн мөхлийн ирмэг дээрх улс болсон. Нэгэн цагтаа миний эх орон тэнгэр баганадсан барилга хот хөдөөгүй ярайж тив дамнасан корпорациуд нь Made in Mongolia
Saturday, February 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
This comment has been removed by the author.
ReplyDelete÷àì øèã îõèäóóä îëîí áàéõ áîëòóãàé. äàíäàà áàð ñàâ õýñýæ, øîó öýíãýë õººæ ÿâäàã çàðèì íýã õ¿ì¿¿ñ óõààðâàë òààðíà. ÷àìä àìæèëò õ¿ñüå.
ReplyDeletenice
ReplyDeleteТийм шүү. хамтдаа хөгжицгөөе
ReplyDelete