Thursday, July 23, 2009

Манай тагнуулын ажилчид харьд худалдагдсан монгол бүсгүйг аварсан талаарх мэдээллийг интернэтээр хэсч яваад оллоо.

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажиллаж байсан бүсгүй тус улсад худалдагджээ. Түүнийг тагнуулын байгууллагын ажилтнууд саяхан эх оронд нь авчирсан байна. Тэрбээр өчигдөр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст тайлбар мэдүүлэг өгсөн гэдгийг баттай эх сурвалж мэдээлсэн юм. Хохирогч бүсгүйг ТЕГ-аас гарах үед нь уулзахад тэрбээр “Ямар нэгэн зүйл яримааргүй байна. Би хүний наймааны золиос болжээ. Намайг БНСУ-д хоёр, гурван сар зовж байхад аварсан тагнуулын ажилтнуудад баярлаж буйгаа илэрхийлье” гээд гарч явсан юм. Бидний авсан мэдээллээр, ажиллаж байсан компанийнх нь захирал БНСУ-аас хохирогч бүсгүйд урилга илгээжээ. Энэ дагуу бүсгүй “Газар үзээд, хэлний мэдлэгээ дээшлүүлээд ирье” хэмээн тус улсыг зорьсноо мөрдөн байцаагчдад тайлбарласан гэнэ. Гэтэл компанийнх нь удирдлага түүнийг 2-3 сар хорьж байсан бөгөөд хүний наймааны золиос болсноо мэдэн, ар гэрийнхэнтэйгээ нууцаар холбоо барьсан аж. Ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад хандсанаар бүсгүйг эх оронд нь авчирсан гэж ТЕГ-ын албаны хүн өгүүлсэн юм.

Tuesday, July 7, 2009

ХЯТАДЫН ХАКЕРУУДААС БОЛГООМЖИЛ !!!

Дэлхийн улс орнуудад ШУ техникийн үсрэнгүй хөгжил үр өгөөжөө өгөхийн зэрэгцээ шинэ шинэ аюулуудыг бий болгож байдаг нь сүүлийн үед улам бүр ил тод болох боллоо. Эдгээр аюулуудын нэг нь хакеруудын өдүүлдэг кибер халдлагын учруулж буй хор аюулын асуудал юм. Хакерууд сонирхол татсан улс орны аюулгүй байдалд заналхийлэх, улам бүр өргөжиж буй кибер орон зайд халдах, түүнд агуулагдаж буй мэдээллийг устгах, өөрчлөх, хувиргах замаар улс орнуудын төр, засгийн шийдвэр гаргалтад нөлөөлөх, төрийг чадавхгүйжүүлэх, төрийн үйл ажиллагааг гацаанд оруулах, төрийн нууцад нь нэвтрэх зэрэг тохиолдол ихэсч байна. Мэдээллийн технологийн тэргүүлэх гүрэн болсон хөгжингүй оруудад ч энэ аюул хор уршиг тариад байгаа нь олны анхаарлыг татаад байна. Тухайлбал: АНУ-ын Пентагоны дээд зэргийн нууцлалтай гэгдэх сулжээнд БНХАУ-д төвтэй хакерууд нэвтрэн орж, 300 тэрбум ам. долларын өртөг бүхий F-35 Lightning II гэх шинэ үеийн сөнөөгч онгоцны схем зураг, моделийн мэдээлэл бүхий хэд хэдэн терабайтуудыг татаж авсаныг “The Wall Street Journal” мэдээлсэн. АНУ-ын Засгийн газар сүүлийн 6 сарын туршид төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад 100 сая ам.доллар зарцуулсан боловч тэдний Нислэгийг удирдах төв албаны дээд зэргийн нууцлалтай толгой компьютерийн системийг эвдэж, мэдээллийн баазад нэвтэрсэн. Их Британий Засгийн газар БНХАУ-ын “HUAWEI” компаний програм хангамжаар өөрсдийн “British Telecom” компаний холбооны сүлжээг тоноглосон байна. Харин хятадын тал энэхүү програм хангамжиндаа хяналтанд үл өртөх чип схем суулгасан байсан бөгөөд шаардлагатай үед Их Британий албаны бүх сүлжээнд нэвтэрч, мэдээлэл хулгайлах боломжтой байсаныг Британий Тагнуулын албаныхан илрүүлжээ. Канад Улсын “Information Warfare Monitoring” байгууллагын шинжээчдийн явуулсан судалгаагаар АНУ дах БНЭУ-ын ЭСЯ-ны копьютерийн сүлжээний кодыг нэвтэн орсон GhostNet хэмээх тагнуул хийх үйлдлийн системтэй програм нь Энэтхэг Улс дах Түвдийн нүүдлийн Засгийн газрын болон Далай ламын цахим шууданг замаас нь хулгайлж байсан байна. Түүнчлэн компьютерүүдийн камерийг алсын зайнаас ажиллуулах, дүрс, дуу бичлэгийг хураах, тухайн компьютерүүдээр дамжуулж байгаа бүх мэдээллийг хянадаг байжээ. GhostNet-ийн халдлагад ХБНГУ, БНЭУ, БНСУ, Тайвань, Пакистан, Португаль, Румын зэрэг улс орнууд өртжээ. Гэтэл манай улсад кибер аюулгүй байдал олон улсын жишгээр хамгийн доод түвшинд байна. Ганцхан жишээ дурьдахад, 2007 онд олон улсын ярианы урсгал манайд ямар ч хяналтгvй ороод доллар тавин цент байсан vнэ нь ганцхан цент болтлоо хурдан унасан. Ингээд компаниуд бvгд ашиггvй ажиллаж бусад орлогоороо єєрсдийнхєє энэ бизнесийн алдагдлыг нєхдєг байсан. Энэ vед дунд нь тєхєєрємж тавьж минутыг нь хянах шийдлийг бvгд гаргасан юм. Тухайн vед тєхєєрємж авах хєрєнгє оруулалт байгаагvй. Энэ үед БНХАУ-ын ZTE компани хоёр сая ам.долларын vнэтэй тоног тєхєєрємжийг Монголын Засгийн газарт бэлэглэсэн. Энэ зүгээр нэг бэлэг байгаагүй гэдгийг тэр үед хэн ч ойлгоогүй. Манай улсад гадаадаас орж ирж байгаа, дотоодоос гарч байгаа бүх ярианы урсгал дээр тэд өөрсдийн төхөөрөмжөө тавьж чадсан юм. Хувийн хэвшлийнхэн бол зөвхөн ашигтай ажиллаж байгаа эсэхдээ л санаа зовдог. Төрөөс ч үүнд хяналтаа тавьж чадаагүй. Манай улсын үүрэн телефоны болон интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Мобиком, Скайтел, Unitel, G-mobile, Skynet, Mobinet, Magicnet, Citinet, Micom гээд бүх оператор компаниуд БНХАУ-ын төрийн мэдлийн ZTE компаний мэдээлийн технологийн техник, програм хангамжийг авч ашиглаж байна. HUAWEI компаний нэгэн адил нууц чип - схем тус компаний програм хангамжинд байгаа эсэхийг бид мэдэхгүй. Техникийн түвшинд шалгаж тогтоох боломжгүй байна. Бидэнд ийм боломж чадамж нь байхгүй тохиолдолд өөрийн улсынхаа нутаг дэвсгэр дээр тийм аюул учруулах хакерууд бүхий улс орнуудын пүүс компаниудад үйл ажиллагаа явуулах нөхцлийг олгохоос аль болохоос тагалзаж баймаар байгаа юм. Гэтэл БНХАУ-ын Засгийн газраас олгох 300 сая ам.долларын зээлийн урьдчилсан нөхцөлд тухайн улсын хөрөнгө оруулалттай компаниудаар гүйцэтгэлийн ажлыг хийлгэх гэж тусгасан байгаа. Үүнээс 40 сая долларын хөрөнгө оруулалтыг мэдээлэл технологийн салбарт зарцуулна. Эхний ээлжинд сумдууд руу шилэн кабель татах тендерийг манай улсын МШХХТГ-аас зарлаад байгаа. Уг тендерт БНХАУ-ын төрийн мэдлийн ZTE компани ялах нь урьдчилсан байдлаар тодорхой болоод байгаа бөгөөд манай улсын үндэсний компаниуд нь болохоор тэднээс бага хэмжээний гүйцэтгэлийн ажил гуйж түүж байж авахаар болоод байгаа нь инээдэмтэй юм. Манай улсын бүх сум, орон нутаг, төвийн мэдээ, мэдээлэл дамжих шилэн кабелийн энэхүү төслийг тухайн компани өөрийн техник, програм хангамжаараа л гүйцэтгэнэ. Гэтэл тэд манайх шиг буурай орныг байтугай хөгжингүй орнуудыг араар нь тавьж нууцад нь нэвтэрч хүссэн мэдээлээ авч байсныг дээр дурьдлаа шүү дээ. Ийм аюул бодитойгоор, тодоос тод байгаа нь бэлхнээ бусад орнуудын туршлагаас харагдаад байхад яахаараа манай мэргэжлийн байгууллага, алба удирдлагууд хятадын тэр аюул учруулах компаниудыг сонгоод байгаа нь энэ чиглэлийн учир мэдэх, улс орноо гэсэн сэтггэлтэй монгол мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоосоор байгаа юм. Техник тоног төхөөрөмж, програм хангамжийн хямд төсөр байдлыг нь харах бус, бусдын нөлөөлөлд оролгүйгээр хэр найдвартай, үндэсний аюулгүй байдалд ямар нөлөөтэй байх вэ гэдгийг нь Ж.Сансар даргатай МШХХТГ болон холбогдох алба, албан тушаалтнууд анхаарч сонголтоо хийх нь Монгол Улсын эрх ашигт нийцэхийг эрх биш дээр доороо ойлгодог баймаар юм.