Thursday, July 23, 2009

Манай тагнуулын ажилчид харьд худалдагдсан монгол бүсгүйг аварсан талаарх мэдээллийг интернэтээр хэсч яваад оллоо.

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажиллаж байсан бүсгүй тус улсад худалдагджээ. Түүнийг тагнуулын байгууллагын ажилтнууд саяхан эх оронд нь авчирсан байна. Тэрбээр өчигдөр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст тайлбар мэдүүлэг өгсөн гэдгийг баттай эх сурвалж мэдээлсэн юм. Хохирогч бүсгүйг ТЕГ-аас гарах үед нь уулзахад тэрбээр “Ямар нэгэн зүйл яримааргүй байна. Би хүний наймааны золиос болжээ. Намайг БНСУ-д хоёр, гурван сар зовж байхад аварсан тагнуулын ажилтнуудад баярлаж буйгаа илэрхийлье” гээд гарч явсан юм. Бидний авсан мэдээллээр, ажиллаж байсан компанийнх нь захирал БНСУ-аас хохирогч бүсгүйд урилга илгээжээ. Энэ дагуу бүсгүй “Газар үзээд, хэлний мэдлэгээ дээшлүүлээд ирье” хэмээн тус улсыг зорьсноо мөрдөн байцаагчдад тайлбарласан гэнэ. Гэтэл компанийнх нь удирдлага түүнийг 2-3 сар хорьж байсан бөгөөд хүний наймааны золиос болсноо мэдэн, ар гэрийнхэнтэйгээ нууцаар холбоо барьсан аж. Ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад хандсанаар бүсгүйг эх оронд нь авчирсан гэж ТЕГ-ын албаны хүн өгүүлсэн юм.

No comments:

Post a Comment