7 дугаар сарын 1-ний үйл явдлаас үүдэн залуу насныхаа багагүй хугацааг өргөст торны цаана өнгөрүүлэх ял зэмд унаад буй залуус маань тэдний гэнэн томоогүй байдлыг чухам хэн гээч хүмүүс ямар зорилгод ашиглан, гэмт хэрэгт түлхсэн болохыг бага ч атугай мэдэж таних болуужин хэмээн зорьж энэхүү нийтлэлийг цуврал болгон та бүхэнд хүргэж байна.
Энэхүү нийтлэл нь хэн нэгний захиалгаар бус, бас хэн нэгэнд тал тохой таталгүй гагцхүү баримтанд түшиглэсэн болно. Мөн мэдээллийн эх сурвалж болон баримт, нотолгооны үндсэн эхийг хамгаалах зорилгоор болсон явдлын дараалал, цаг хугацаа,үйл явдал өрнөсөн газар орныг зориудаар зохиомжлон найруулж мөн бас энгийн уншигч, үзэгчдэд аль болох хүртээмжтэй, ойлгомжтой байлгахаар зорилоо.
Аттила. 2009 оны 03 сарын 16.
2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 14 цаг … минут Сүхбаатарын талбайд
…Хүмүүс улам овоорон бөөгнөрсөөр байлаа. Учраа олохгүй байгаа хүмүүсийг зоригжуулж, тэднийг ямар нэг үйл явдалд турхирахаар урьд хэлэлцэж тохирсны дагуу эхлээд АН-ын дарга Ц.Элбэгдорж, Бурмаа, Ганбат нарын хүмүүс тэдэн дээр ирж бухимдсан олныг зоригжуулж, юу ч хамаагүй яриад л байгаа байдлаараа цугласан олныг турхирахыг оролдож эхэллээ. Тэд хамаагүй зүйл ярьж болохгүй гэдгийгээ маш сайн ойлгоцгоож байсан бөгөөд хөөрсөн олон иргэд зүгээр л хар аяндаа нэг зүйлийг хийх ёстой байлаа. Юу ч хамаагүй ямар нэг юм болсны дараагаар эдгээр ардчиллын, иргэний хөдөлгөөний гэгдэх удирдагчид өөрсдийн хөзрөөр наадах бодолтой байсан нь хожим тодорхой болсон юм. Ц.Элбэгдорж тэнд байгсдыг дагуулан Төрийн ордныг хэд гороолоод бусдыг нь та нар хий гэсэн шиг өөрснөө гарч ирсэн шигээ гэнэт алга болцгоов. Эд өөрснөө ямар нэг зүйлээс айж нуугдахыг маш их хүсэж байсан ч бухимдсан хүмүүсээр юу ч юм нэг зүйл хийлгэх хүсэлдээ дийлдээд тэднийг бүр мөсөн орхиж чадахгүй байгаа нь анзаарагдаж байв. Энэ үеэр намынхаа байранд хоргодож үйл явдлыг ажиглаж байсан Элбэгдоржийн гар утас дуугарч хэн нэг нь Ерөнхий сайд яг одоо намынхаа байранд байна. Байрыг хамгаалалтанд авсан. Хэвлэлийн бага хурал зарлагдсан, үүгээр сонгуульд МАХН-ын ялсан тухай зарлах гэж байгааг мэдээллээ. Ц.Элбэгдорж эргэж харан зөвлөх Ганбатдаа хандан Ийгл телевиз бэлэн үү гэлээ. Нөгөөх нь бэлэн, шууд дамжуулах станцыг нь намын байрны дээвэр дээр байрлуулна, тодорхой зааварчилгааг өгсөн, Ардын эрх сонин бэлэн байдалд байгаа, найдвартай хүмүүс бий гэлээ. Үүнд урамшсан Элбэгдорж утсаа аван хэн нэгнийг зандран учир битүүлгээр Та нар хэлсэндээ байцгаа, юундаа хөдөлж ядаад байсан юм. өөр боломж байхгүй шүү, Тэр Магнай ямар уддаг юм,, Энхбат хаа байна, өөрийгөө гарсан гэж бодоод байгаа юм уу гэлээ. Төдөлгүй Батзандан, Энхбат нар Сүхбаатарын талбай дээр хэсэг бусгаараа үзэгдэж, хүмүүсийг ямар нэг зүйлд уриалж байгаад бас л хаашаа ч юм алга болцгоолоо. Эдний энэ ааш аяг, гөлөлзүүр байдал нэг зүйлийг хэлээд байгаа мэт байлаа. Гэхдээ хожим нь болсон үйл явдлын дараа л ингэж бодогдсон хэрэг шүү дээ. Төдөлгүй Иргэний хөдөлгөөний Магнайгийн Сонгинохайрханаас маршлуулан удирдаж ирсэн хүмүүс Сүхбаатарын талбайд орж ирэн талбайг нэг бүтэн тойроод тэнд цуглагсдыг хаман авч шууд МАХН-ын төв байр руу чиглэлээ. Магнай МАХН-ын төв байранд ирэнгүүтээ хамгаалалтанд зогссон цагдаа нарын анхааруулга, шаардлагыг үл хэрэгсэн шууд хүч хэрэглэн дайралт хийлээ…Ийнхүү Элбэгдорж, Батзандан, Энхбат нарын хэлж чадахгүй түгдчээд байсан тэр зүйлийг Магнай шууд л өөрийн биеэр эхлүүлчих нь энэ. Араас нь ардууд Ура, ура хашгиран орилолдож, чулуу мод шунгиналдаж, цонх хагарч, утаа олгойдлоо…Хэвлэлийнхэн аль хэдийн байраа эзэлчихсэн, Ийгл телевизийн шууд бичлэгийн явуулын камерууд /станц/ АН-ын дээвэр дээр гарч хамгийн тохиромжтой байрлалыг эзлээд орон даяар шууд нэвтрүүлгээ цацаж эхэллээ. Ийнхүү 7.1 ажиллагааны нэг гол деталь нь болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүргээ гүйцэтгэж эхлэв...
Үргэжлэл бий.
Сайн байна уу? нийтлэлүүд чинь таалагдлааввв гэхдээ хаа байсан УКЛААд сурч байж эндхийн үйл явдлийг сайн мэдэж байна шүү... Элбэгдорж гарчихлаа гэхдээ... Уг Ихэнх Монголчууд 3 дахь нэр дэвшигч байсан бол гэцгээжл байна...
ReplyDeleteзаза
амжилт