Monday, March 16, 2009
Үргэлжлэл
2008 оны 06 сарын 30-ны 10-11 цаг БНН-ын байранд
…Буян компани дээр байралдаг БНН-ын төв байранд жижиг намуудын дарга нар цуглах зар тэр оройдоо тарлаа. Ингээд Буян компаны байранд Жаргалсайхан, Магнай, иргэний хөдөлгөөний зарим хүмүүс ҮШН, ЭХ орон зэрэг намуудын эрх бүхий хүмүүс цугласан юм. Цугларагсад ёстой юу хийхээ ч мэдэхгүй ердөө л нэг бухимдсан хүмүүс тойрч суугаад МАХН, АН аль аль нь асар их булхай хийснийг толгой сэгсрэн ярьж сууцгаалаа. Үнэндээ тэдэнд ямарч төлөвлөгөө гэхээр юм байсангүй, дэмий л гасалцгааж мэдэгдэл гаргая, жагсая, сонгуулийг дахиулъя гэцгээж байгаад уван цуван тарцгаажээ. Харин хожмоо энэхүү 6 сарын 30-нд цугларсан гэх дээрх хүмүүсээс олныг нь ТЕГ, цагдаагаас дуудан асууж, заримыг нь хориж шалгасан хэдий ч эдгээр бүлэг хүмүүс нь 7 дугаар сарын 1-ны үймээнийг санаатайгаар зохион байгуулсан гэх хангалттай нотолгоо огт бүрдээгүй юм. Гэхдээ эднээс Жаргалсайхан, Магнай нар тэр өдрийн орой Сонгинохайрхан дүүрэг дээр хүмүүсийг турхирч, бусдыг заналхийлж, өдөр судар товлож байсан яах ч аргагүй баримт билээ. Мөн үймээний үеэр онц ноцтой танхайраад баригдаж хоригдсон хэсэг бүлэг этгээдүүд үгсэн тохирсоныхоо дагуу өөрсдийг нь зохион байгуулсан хүмүүс гэдгээр жижиг намуудыг, тэдний удирдагчдыг нэрлэн, мөрдөн байцаах ажллыг төөрөгдүүлэхийг оролдож байсан нь бас үнэн баримт юм.
2008 оны намар …Ардчилсан намын байр
…Намын дарга Ц.Элбэгдоржтой Ганц худгаас батлан даалтаар түр гарсан Магнай, Батзандан, Анодын Даваа нар ирж уулзлаа. Магнай: бид хийдгээ хийсэн, харин танай тал хэлсэндээ хүрсэнгүй. Одоо биднийг шоронгоос сугалж гаргахгүй юм бол та нар ч бидэнтэй адил болно шүү. Батзандан: шүүх бидэнд ял оноох л юм бол бид хэргээ задлана шүү. Та яагаад хариуцлагаас зугатаад намын даргаа өгчихвөө. Ц.Элбэгдорж : Бид хэвлэл мэдээллээр сайн ажилласны үр дүнд ард түмний санаа бодол эргэж, биднийг дэмжиж эхлээд байгаа, Х.Баттулга хохирогчид болон хоригдогсдын ар гэрийнхэнг цагдаа нарын эсрэг сайн ажиллуулсан, С.Баяр, цагдаагийн дарга нартайгаа хамт 5 хүн алсан хэрэгт ойчиход бэлэн болсон. Ингэсний хүчинд МАХН манай намтай хамтарч Засгийн газар байгуулахаас өөр гарцгүй болсон. Манай гишүүд УИХ-аар өршөөлийн хууль гаргуулаад та нарыг аваад гарна, тэвчээртэй байгаарай. Гэхдээ Та нар манай намд элсээд орчих, тэгэхээр С.Баяр яаж ч чадахгүй. Гүндалайг яаж ч чадахгүй л байгаа биз дээ. Намын даргын тухайд гэвэл 6 дугаар сарын 21-ний бидний нууц уулзалтын бичлэг цагдаагийнхны гарт орсон. Тэгэхээр намуудын хуулинд зааснаар намын дарга намаа бүрэн төлөөлөхөөр заасан байдаг тул манай, танай намууд үймээнийг зохион байгуулсан болчихож байгаа юм. Та бид нар тэр үед АН, ИХ намуудын дарга нар байсан биз дээ. Тэгээд манай нам Засгийн газарт орохын тулд би намын даргаа Н.Алтанхуягт өгөхөөс өөр аргагүй шүү дээ. Хуулиа унш л даа, Та нар...
2008 оны намрын сүүл сар… Хонг Конг
…Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хонг Конгод болсон олон улсын хуралд оролцож, дэлхийн дулаарлын асуудлаар үг хэлж, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтонтой уулзлаа. /хэвлэлийн мэдээнээс/ Энэ үеэр Ц.Элбэгдорж аль хэдийн Хонг Конгод оччихсон Б.Клинтоны байрласан Палас зочид буудлаар эргэлдэж байлаа. Тэрээр мөн энд ажлаар хүрэлцэн ирээд байсан Улаанбаатар дахь АНУ-ын элчин сайдын яамны зөвлөх Грейг В-тэй уулзан Клинтонтой уулзуулж өгөхийг ятгаж байлаа. Грейг В-гээс Элбэгдоржоос ямар зорилгоор Клинтонтой уулзахыг асуухад Элбэгдоржоос хариулсан нь: Монголын ардчилал мөхөх гэж байна. МАХН Москвагаас дэмжлэг авч байна. Иргэний нийгмийн төлөөлөл болон манай ардчилсан намыг 7 сарын 1-ний хэрэг явдлаар далимдуулан дарах гэж байна. Коммунист харгислал 37 он эхлэх гэж байна, үүнийг ноён Ерөнхийлөгчид дуулгах гэсэн юм. Грейг В: сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад үймээн болсон нь ардчилсан ёсонд таарахгүй, бидэнд бол бүр таарахгүй, мөн танай хууль хяналтын байгууллагууд албан ёсны дүгнэлтээ гаргаагүй байгаа шүү дээ. Тэгээд ч МАХН, АН хоёр хамтарсан засгийн газар бүрдүүлсэн шүү дээ. Элбэгдоржоос : Засгийн газарт хамтарч орсон нь танай тусын тулд шүү дээ. Бидэнгүйгээр америкчууд Монголын ашигт малтмалын салбарт орж чадахгүй. Грейг В: Уучлаарай ноён Элбэгдорж, Ноён Клинтон энд улстөрийн бус байгаль орчны асуудлаар ажиллахаар ирсэн тул таныг уулзуулж чадахгүй нь.
2008 оны намар Хонг Конг
…Клинтонтой уулзах бүтэлгүй оролдлогынхоо дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзлаа. Уулзалтын үеэр Ц.Элбэгдорж: Энхбаяраа 7 сарын нэгний үйл явдалд оролцогчдод өршөөл үзүүл, хариуд нь дараа жил /2009/ болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхгүй, чамайг дахиж сонгогдоход чинь бид туслана. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл ч УИХ-д өргөн мэдүүлж болох юм. Н.Энхбаяр: Ингэж явдгаа боль Элбэгдоржоо, жаахан хүүхэд шиг хэрэг тарьчихаад өршөө, уучил гээд уйлагнаж явах юм. Одоо жаахан хүүхэд шиг биш, том хүмүүс шиг л бай л даа. Хэрэг шийддэг байгууллагууд нь ажлаа хийг л дээ. Аль юм болгонд улстөржүүлж тэдний ажлыг салхинд хийсгэж байх юм бэ. Ерөнхийлөгчийн сонгууль болдгоороо л болно шүү дээ гэв...
Үргэжлэл бий...
http://attila09.blog.mn/-ээс авав
Subscribe to:
Post Comments (Atom)
сайн уу? улс орныхоо тусгаар тогтнолын талаар санаа зовнисон хүмүүсийг уриалсан хэрэгтэй нийтлэлүүд бичдэгийг үнэлж байна. http://www.monchemist.blogspot.com -т зочилохыг урьж байна.
ReplyDelete