Wednesday, August 5, 2009

Хил дамнасан хүний наймаа ба Монгол бүсгүйчүүд

Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай хамт хиллэдэг гэдэгсэн. Гэвч яагаад ч юм халх нутгийн хацар гоо охид харьд одох болов. Эрх чөлөө эх орныхоо төлөө илд барин зогсож эр хүнээс дуталгүй дайтаж явсан зоригт цусан тэдний судсанд лугшиж буй.

Алд хархан гэзгээ даруулан шууж ам тангарагтаа үнэнч гэхдээ бүсээ чангалж морин дэлэн дээгүүр сийгүүлж явсан Монгол бүсгүйчүүдийн үнэн түүх мартагдаж орхижээ. Нуган үр нутгаа эзэмшиж, охин үр өнгө шилэгддэг гэж эртний их хаад өгүүлсэн нь бий. За тэгээд бусдын газар очноо гэдэг бүсгүй хүний заяа юмаа хөө гэж ардын дуунд ч өгүүлсэн ч байдаг. Үнэхээр л бүсгүй хүн эцгийн гэрт өтөлдөггүй нь үнэн хойно өнгө шилэгдэж бусдын гэрт бэр болон очдог жам.

Харамсалтай нь сүүлийн үед хацар гоо охид маань харийн улс гүрэнд хадмын хаяа түших нь олон болж. Бүр сэтгэл сэрдхийлгэх болсон зүйл бол охид бүсгүйчүүдийг хил дамнан худалдах болсон явдал юм.

Нийгэмээ дагаад гадаадад гарах бодол хэн хүний толгойд эргэлдэх болсоор бас ч үгүй хэдэн жилийн нүүр үзжээ. Хилийн дээс алхаж л байвал диваажинд хүрэх мэтээр төсөөлж бололцоотой бүхий л арга саамны эрэлд мордоцгоох болсон нь нууц биш. Хуурамч паспорт, хуурамч банкны баталгаа, хуурамч виз гээд л...бүгд харьд одох хүслээс үүдсэн хуурмаг зүйлс. Үнэндээ ч гадаадад нэг cap ажиллаад олох өртөг бидний хэдэн сарын хөлстэй тэнцэж байхад тэднийг буруутгаад ч яалтай билээ. Хориод жилийн өмнөөс л хүмүүсийн хүсэл болсон энэ асуудал олон ч хүнийг сайн сайхан амьдралтай нь залгуулсан. Өнөөдөр ч янзаараа, аль л амжиргаа сайтай, амьдрах боломжтой газар луу хошуурсан хэвээр. Манайхны очоогүй газарч байхгүй болж, эгээ л Африкийн ширэнгэн ойруу явах нь халаг л байна. Харамсалтай нь харь орныг зорих хүслээ хоригдох зовлонгоор сольсон тохиолдлууд цөөнгүй бий.

20-25 насны царайлаг охидыг гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна. Эрээ цээрээ алдсан ийм төрлийн зарыг сонсоогүй уншаагүй хүн байхгүй биз. Хүний ёсоор өнгө шилэгдэж, харь гүрэнд хадмын хаяа түшсэн охидоо нүд үзүүрлэхээ байя. Харин элдэв ганган чамин зүйлд нь хууртагдан, хорхой гозолзуулсан худал үнэн заранд итгээд хилийн дээс алхаж эрдэнэт биеэ эд агуурс мэт үнэлүүлэн мөнгөтэй баячуудын гар дамжих Монгол охидын төлөө санаа тавихсан.

Хүн худалдаалах, охид хүүхнүүдийг хил дамжуулан наймаалах гэдгийг барууны кинонуудаас л үзэж байснаас биш өөрсдөдөө ийм явдал таарна гэж Монгол бүсгүйчүүд маань төсөөлөө ч үгүй байсан цаг саяхан. Анх 98 онд Оросын иргэн Максим гэгч хорь шүргэж яваа цэцэг цэврүү шиг хоёр охиныг хил дамжуулан худалдсан нь илэрч олныг цочроосон.

Үүнээс хойш Япон, Малайз, Макао руу өндөр цалинтай ажилд зуучилна гэж худал амлаж, буруу замаар будаа тээсэн бузар хэрэгтнүүдийн урхинд хэдэн арван охид орсон явдал шил дараалан гарсаар байна. Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн тоо баримтаар 2006-2008 онуудад улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэрэг 29, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бусдыг татан оролцуулах гэмт хэрэг 35 тохиолдол бүртгэгдсэн байх юм. Харин нийслэлийн прокурорын газраас дээрх 3 жилийн хугацаанд хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээлж байна.

Баримт түшье: Иргэн Д гэгч эмэгтэй Япон улсад явуулж өндөр цалинтай ажилд оруулна хэмээн хууран мэхэлж, эхний ээлжинд долоон эмэгтэйг тус бүр 3500 ам доллараар, үүний дараа 10 эмэгтэйг Макаод аваачин массажист нэрийн дор массаж хийлгэн, зарим бүсгүйг хөх томруулах хагалгаанд хүртэл албадан оруулсан жигшүүрт хэрэг 2004 онд гарсан байх юм.

Төвийн хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, телевизийн чат, зар сурталчилгааны сонингийн буланг ашиглан өндөр цалин амлаж, өнгө зүс сайтай байх шалгуур тавин хэтэвчээ түнтийлгэх увайгүй үйлдэл энэ мэт дахин бүү давтагдаасай. Нүд бүлтийлгэж, чих сортойлгосон эл хэрэг хүний наймаа гэгч холын сураг биш ойрын аюул гэдгийг мэдрүүлсэн. Харьд очоод харанхуй өрөөнд хоригдон хүчээр биеэ үнэлэн дарамтлуулж, хөл нүцгэн, мөр нөмгөн оргон зайлж элчин сайдын яамандаа очиж аврагдсан Монгол бүсгүйн тухай хэсэгтээ шуугиад намжсан. Эмэгтэйчүүд охидыг хил дамнуулан худалдаалах асуудлыг өнөөдөр ихэнх орнууд өөрсдийн эрүүгийн хуулиндаа гэмт хэрэг хэмээн тусгаж үүнтэй тууштай хатуу тэмцэл явуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хамгийн их гарч байгаа. Манай хоёр хөрш ч энэ төрлийн хэргээр нэлээд дээгүүрт тэмдэглэгддэг. Хүн наймаалах гэмт хэрэгтэй олон улсын хэмжээнд хатуу тэмцэл явуулж байгаа ч хязгаарлаж таслан зогсоож чадахгүй л байна.

Улс орнууд даяарчлагдахын хирээр гэмт хэрэг хүртэл даяаршиж байгаагийн наад захын жишээ энэ. Охид бүсгүйчүүдийг хил дамжуулан наймаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх, энэ талаар гарсан олон улсын конвенцид өөрийн орны хууль тогтоомжийг нийцүүлэх ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн олон улсын туршлагыг судлах гээд олон асуудал манай хууль байгуулагынхны өмнө тулгарсан хэвээр байна.

Дээхнэ үед охид бүсгүйчүүдийг харийн хүнтэй гэр бүл болохыг цээрлэдэг байлаа. Монгол хүний цус, омголон зан Монгол хүндээ л үлдээх хатуу чанга хэдий ч дэндүү нандин хүсэл өвгөдийн сэтгэлд нэвт шингээстэй байж. Хөрөнгө мөнгө бэл бэнчинтэй л бол хөгшин залуу харалган сохор ч байсан хамаагүй дагаад л гүйх болсон охид минь даанч дээ. Гадаадын иргэнтэй гэр бүл болсон манай улсын иргэдийн тоо сүүлийн 10 жилийн дотор 21 дахин нэмэгдсэн харамсалтай тоо байна. Тэдний дийлэнх нь Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон байх юм. Насны хувьд 18-25 насны охид харийн иргэнтэй гэр бүл болж байгаа ч, тэдний нөхөр болох улс нь 35-60 насны эрчүүд байдаг аж. Гэр бүл зуучлалын нэгэн компаниар зуучлуулан Солонгос иргэнтэй суусан охин ээжтэйгээ утсаар ярих бүртээ "-Ээж ээ намайг аваач ээ, энд үнэхээр хэцүү байна. Намайг Монголоос 12 мянган доллараар худалдаж авсан, явуулахгүй гээд байна гэдэг байж. Харин ээж нь зуучлах төвд хандахад "-Танай охин өөрөө буруутай ааш муутайдаа тэгж байна. Тэгээд ч өөрөө дуртайдаа яваа биз дээ, бидэнд хамаагүй" гээд огт халгаадаггүй байж. Охин гэрээсээ арай гэж оргон эх орондоо ирсэн баримт хүний эрхийг хамгаалах үндэсний комисст тэмдэглэгдсэн байна.

Хар тамхи галт зэвсгийн наймааг удаалж дэлхий нийтийг түгшээгээд байгаа энэ хэрэг Монголд нэгэнт хөл тавьчихсан нь дахин дахин нотлогдсоор байна. Улс орны маань торгон хил халдашгүй дархан байдаг шиг охид бүсгүйчүүдийн маань энгэр хатуу чанга, бат журамтай байгаасай.

Thursday, July 23, 2009

Манай тагнуулын ажилчид харьд худалдагдсан монгол бүсгүйг аварсан талаарх мэдээллийг интернэтээр хэсч яваад оллоо.

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажиллаж байсан бүсгүй тус улсад худалдагджээ. Түүнийг тагнуулын байгууллагын ажилтнууд саяхан эх оронд нь авчирсан байна. Тэрбээр өчигдөр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст тайлбар мэдүүлэг өгсөн гэдгийг баттай эх сурвалж мэдээлсэн юм. Хохирогч бүсгүйг ТЕГ-аас гарах үед нь уулзахад тэрбээр “Ямар нэгэн зүйл яримааргүй байна. Би хүний наймааны золиос болжээ. Намайг БНСУ-д хоёр, гурван сар зовж байхад аварсан тагнуулын ажилтнуудад баярлаж буйгаа илэрхийлье” гээд гарч явсан юм. Бидний авсан мэдээллээр, ажиллаж байсан компанийнх нь захирал БНСУ-аас хохирогч бүсгүйд урилга илгээжээ. Энэ дагуу бүсгүй “Газар үзээд, хэлний мэдлэгээ дээшлүүлээд ирье” хэмээн тус улсыг зорьсноо мөрдөн байцаагчдад тайлбарласан гэнэ. Гэтэл компанийнх нь удирдлага түүнийг 2-3 сар хорьж байсан бөгөөд хүний наймааны золиос болсноо мэдэн, ар гэрийнхэнтэйгээ нууцаар холбоо барьсан аж. Ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад хандсанаар бүсгүйг эх оронд нь авчирсан гэж ТЕГ-ын албаны хүн өгүүлсэн юм.

Tuesday, July 7, 2009

ХЯТАДЫН ХАКЕРУУДААС БОЛГООМЖИЛ !!!

Дэлхийн улс орнуудад ШУ техникийн үсрэнгүй хөгжил үр өгөөжөө өгөхийн зэрэгцээ шинэ шинэ аюулуудыг бий болгож байдаг нь сүүлийн үед улам бүр ил тод болох боллоо. Эдгээр аюулуудын нэг нь хакеруудын өдүүлдэг кибер халдлагын учруулж буй хор аюулын асуудал юм. Хакерууд сонирхол татсан улс орны аюулгүй байдалд заналхийлэх, улам бүр өргөжиж буй кибер орон зайд халдах, түүнд агуулагдаж буй мэдээллийг устгах, өөрчлөх, хувиргах замаар улс орнуудын төр, засгийн шийдвэр гаргалтад нөлөөлөх, төрийг чадавхгүйжүүлэх, төрийн үйл ажиллагааг гацаанд оруулах, төрийн нууцад нь нэвтрэх зэрэг тохиолдол ихэсч байна. Мэдээллийн технологийн тэргүүлэх гүрэн болсон хөгжингүй оруудад ч энэ аюул хор уршиг тариад байгаа нь олны анхаарлыг татаад байна. Тухайлбал: АНУ-ын Пентагоны дээд зэргийн нууцлалтай гэгдэх сулжээнд БНХАУ-д төвтэй хакерууд нэвтрэн орж, 300 тэрбум ам. долларын өртөг бүхий F-35 Lightning II гэх шинэ үеийн сөнөөгч онгоцны схем зураг, моделийн мэдээлэл бүхий хэд хэдэн терабайтуудыг татаж авсаныг “The Wall Street Journal” мэдээлсэн. АНУ-ын Засгийн газар сүүлийн 6 сарын туршид төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад 100 сая ам.доллар зарцуулсан боловч тэдний Нислэгийг удирдах төв албаны дээд зэргийн нууцлалтай толгой компьютерийн системийг эвдэж, мэдээллийн баазад нэвтэрсэн. Их Британий Засгийн газар БНХАУ-ын “HUAWEI” компаний програм хангамжаар өөрсдийн “British Telecom” компаний холбооны сүлжээг тоноглосон байна. Харин хятадын тал энэхүү програм хангамжиндаа хяналтанд үл өртөх чип схем суулгасан байсан бөгөөд шаардлагатай үед Их Британий албаны бүх сүлжээнд нэвтэрч, мэдээлэл хулгайлах боломжтой байсаныг Британий Тагнуулын албаныхан илрүүлжээ. Канад Улсын “Information Warfare Monitoring” байгууллагын шинжээчдийн явуулсан судалгаагаар АНУ дах БНЭУ-ын ЭСЯ-ны копьютерийн сүлжээний кодыг нэвтэн орсон GhostNet хэмээх тагнуул хийх үйлдлийн системтэй програм нь Энэтхэг Улс дах Түвдийн нүүдлийн Засгийн газрын болон Далай ламын цахим шууданг замаас нь хулгайлж байсан байна. Түүнчлэн компьютерүүдийн камерийг алсын зайнаас ажиллуулах, дүрс, дуу бичлэгийг хураах, тухайн компьютерүүдээр дамжуулж байгаа бүх мэдээллийг хянадаг байжээ. GhostNet-ийн халдлагад ХБНГУ, БНЭУ, БНСУ, Тайвань, Пакистан, Португаль, Румын зэрэг улс орнууд өртжээ. Гэтэл манай улсад кибер аюулгүй байдал олон улсын жишгээр хамгийн доод түвшинд байна. Ганцхан жишээ дурьдахад, 2007 онд олон улсын ярианы урсгал манайд ямар ч хяналтгvй ороод доллар тавин цент байсан vнэ нь ганцхан цент болтлоо хурдан унасан. Ингээд компаниуд бvгд ашиггvй ажиллаж бусад орлогоороо єєрсдийнхєє энэ бизнесийн алдагдлыг нєхдєг байсан. Энэ vед дунд нь тєхєєрємж тавьж минутыг нь хянах шийдлийг бvгд гаргасан юм. Тухайн vед тєхєєрємж авах хєрєнгє оруулалт байгаагvй. Энэ үед БНХАУ-ын ZTE компани хоёр сая ам.долларын vнэтэй тоног тєхєєрємжийг Монголын Засгийн газарт бэлэглэсэн. Энэ зүгээр нэг бэлэг байгаагүй гэдгийг тэр үед хэн ч ойлгоогүй. Манай улсад гадаадаас орж ирж байгаа, дотоодоос гарч байгаа бүх ярианы урсгал дээр тэд өөрсдийн төхөөрөмжөө тавьж чадсан юм. Хувийн хэвшлийнхэн бол зөвхөн ашигтай ажиллаж байгаа эсэхдээ л санаа зовдог. Төрөөс ч үүнд хяналтаа тавьж чадаагүй. Манай улсын үүрэн телефоны болон интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Мобиком, Скайтел, Unitel, G-mobile, Skynet, Mobinet, Magicnet, Citinet, Micom гээд бүх оператор компаниуд БНХАУ-ын төрийн мэдлийн ZTE компаний мэдээлийн технологийн техник, програм хангамжийг авч ашиглаж байна. HUAWEI компаний нэгэн адил нууц чип - схем тус компаний програм хангамжинд байгаа эсэхийг бид мэдэхгүй. Техникийн түвшинд шалгаж тогтоох боломжгүй байна. Бидэнд ийм боломж чадамж нь байхгүй тохиолдолд өөрийн улсынхаа нутаг дэвсгэр дээр тийм аюул учруулах хакерууд бүхий улс орнуудын пүүс компаниудад үйл ажиллагаа явуулах нөхцлийг олгохоос аль болохоос тагалзаж баймаар байгаа юм. Гэтэл БНХАУ-ын Засгийн газраас олгох 300 сая ам.долларын зээлийн урьдчилсан нөхцөлд тухайн улсын хөрөнгө оруулалттай компаниудаар гүйцэтгэлийн ажлыг хийлгэх гэж тусгасан байгаа. Үүнээс 40 сая долларын хөрөнгө оруулалтыг мэдээлэл технологийн салбарт зарцуулна. Эхний ээлжинд сумдууд руу шилэн кабель татах тендерийг манай улсын МШХХТГ-аас зарлаад байгаа. Уг тендерт БНХАУ-ын төрийн мэдлийн ZTE компани ялах нь урьдчилсан байдлаар тодорхой болоод байгаа бөгөөд манай улсын үндэсний компаниуд нь болохоор тэднээс бага хэмжээний гүйцэтгэлийн ажил гуйж түүж байж авахаар болоод байгаа нь инээдэмтэй юм. Манай улсын бүх сум, орон нутаг, төвийн мэдээ, мэдээлэл дамжих шилэн кабелийн энэхүү төслийг тухайн компани өөрийн техник, програм хангамжаараа л гүйцэтгэнэ. Гэтэл тэд манайх шиг буурай орныг байтугай хөгжингүй орнуудыг араар нь тавьж нууцад нь нэвтэрч хүссэн мэдээлээ авч байсныг дээр дурьдлаа шүү дээ. Ийм аюул бодитойгоор, тодоос тод байгаа нь бэлхнээ бусад орнуудын туршлагаас харагдаад байхад яахаараа манай мэргэжлийн байгууллага, алба удирдлагууд хятадын тэр аюул учруулах компаниудыг сонгоод байгаа нь энэ чиглэлийн учир мэдэх, улс орноо гэсэн сэтггэлтэй монгол мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоосоор байгаа юм. Техник тоног төхөөрөмж, програм хангамжийн хямд төсөр байдлыг нь харах бус, бусдын нөлөөлөлд оролгүйгээр хэр найдвартай, үндэсний аюулгүй байдалд ямар нөлөөтэй байх вэ гэдгийг нь Ж.Сансар даргатай МШХХТГ болон холбогдох алба, албан тушаалтнууд анхаарч сонголтоо хийх нь Монгол Улсын эрх ашигт нийцэхийг эрх биш дээр доороо ойлгодог баймаар юм.

Thursday, March 26, 2009

Хятадууд УИХ-ын гишүүн Л.Гүндалайд санхүүгийн

УИХ-ын гишүүний суудал нь жижигдэж төрийн тэргүүний өндөр сэнтийд морилох сэрүүн зүүдэндээ итгэж, өөрийгөө Обама шиг зангарагтай ерөнхийлөгч болж чадна хэмээн ичгүүргүй ярьж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших мөрөөдлөө тээж яваа Л.Гүндалай энд тэндээс мөнгө босгох, хэд гурван юм цуглуулах талаар багагүй санаа тавьж байгаа бололтой. Түүний мөрөөдөлд нь итгэсэн төрсөн ахан дүүс нь хүртэл энэ ажилд нь өөрсдийн хувь нэмрийг оруулахаар шийдэж гадуур дотуур мөнгө хайж яваа сурагтай. Мөнгө хаанаас олж болох тухай өдрийн бодол, шөнийн зүүдэнд дарагдсан улс төрчдийн адилаар элдэв аргыг сүвэгчилж хайсны эцэст түүний ах, дүү Баяндалай, Дэлгэрдалай нар “Атилла” архины үйлдвэрийнх нь сав баглааг бэлтгэн нийлүүлдэг “Inner Mongolia sanrun trade company” компаний удирдлагад санхүүгийн туслалцаа үзүүлэхийг хүссэн ажээ. Энэ хүсэлтийг нь хятадын компаний удирдлага уриалгахан хүлээн авч эрхэм гишүүнд санхүүгийн туслалцаа үзүүлэх болсон тухай Эрээний бизнесийн хүрээнийхний дунд яригдах боллоо. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нөгөө эх оронч гээд цээжээ дэлдээд байдаг Гүндалайн санхүүгийн асуудлыг хятадын нэг хилийн тосгоноос л шийдэх нь байна шүү дээ. Ингэхээр бид ер нь хэнд итгэх болж байна вэ. http://attila09.blog.mn/-аас авав

Tuesday, March 17, 2009

Үргэжлэл

2008 оны 12 дугаар сар Улсын Мөрдөн Байцаах Газар …УМБГ-ын онц ноцтой хэргийн ахлах мөрдөн байцаагч, ахлах дэслэгч М: Та иргэн Ц.Элбэгдорж мөн үү, Ц.Элбэгдорж: Би УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж байна. …УМБГ-ын онц ноцтой хэргийн ахлах мөрдөн байцаагч, ахлах дэслэгч М: таныг 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлыг зохион байгуулсан хэрэгт сэжигтнээр тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн …зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хэрэгт татаж байна. Та мэдүүлгээ үнэн зөв, мэдүүлэх үүрэгтэй болно. Та үүнтэй танилцаад гарын үсгээ зурна уу. Ц.Элбэгдорж: За 2009 оны 1 дүгээр сар Баянгол дүүргийн шүүх …Шүүгч Батбаяр: Яллагдагч С.Эрдэнэ УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа улсын их хэмжээний хөрөнгийг бүлэглэн завшсан тул …6.1 жил жирийн дэглэмтэй хорих ангид ялыг биеэр эдлүүлсүгэй... Мөн өдрийн орой АН-ын төв байранд АН-ын удирдлагууд шүүхийг шүүн хэлэлцэж байлаа. Ц.Элбэгдоржоос за, нөхдөө 7 сарын 1-ний хэрэг явдлыг манай намыг зохион байгуулсан гэж үзэж байгаа, энэ асуудлаар УМБГ-т над дээр эрүүгийн хэрэг үүсгээд байцааж эхэлсэн. Би яахав шоронд ордог юм байж, Улстөрийн намын тухай хуулиар бол би хэрэгт орж байна гэдэг бол АН нам хэрэгт орж байна гэсэн үг, хуулиар бол тэр үед би намын дарга байсан намаа төлөөлж 7 сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулсан гэсэн үг. Өнөөдөр Эрдэнийг шоронд хийлээ. Хэрэв би шоронд орвол АН-ын үйл ажиллагаа ч зогсоно, Та нарын Засгийн газар дахь суудал ч байхгүй болно. Одоо Батзандан Магнай нарыг шоронд хийвэл, тэд надтай зууралдана, би шоронд орвол намаа хөлдөө чирнэ. Иймд манай нам одоо энэ шүүхийг зогсоохгүй бол болохгүй. Би Н.Энхбаяртай яриад үзсэн тэр хөдлөхгүй байна. Би түүнд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг нь өгий гээд ч барахгүй байна. Иймд шүүх, Н.Энхбаяр хоёрт цөмөөрөө нийлж шахалт үзүүлж дараалан болох шүүх ажиллагаануудыг зогсоох хэрэгтэй байна. Н.Алтанхуягаас: ерөөсөө 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрсдийн Ерөнхийлөгчийг сонгож шүүхийг гартаа авий. Өөр арга алга. Ардчилсан Ерөнхийлөгч гэсэн мессежийг нийгэмд хурдтай тараая. Сайханбилэгээс: цөмөөрөө шүүхийг хатуухан хэлсэн мэдэгдэл гаргий, ард түмнийг шүүхийн эсрэг босгий. Ху намтай ярьж Н.Энхбаярыг намаас нь нэр дэвшүүлэхгүй байх аргыг хийж Баярыг дарамталъя, болохгүй бол 2 толгойн гэрээг нь гацаая. Ийнхүү АН-аас С.Эрдэнийг өмгөөлсөн, шүүх болон Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарыг буруутгасан хатуухан үгтэй мэдэгдлээ гаргаж, 7 хоног бүрийн Лхагва гариг бүрт намынхаа төв байранд шүүхийг шүүх ажиллагааг явуулж, үүндээ олон нийтийг, хэвлэл мэдээллийг өргөнөөр оруулах кампанит ажлыг зохион байгуулах үүргийг намын генсек Эрдэнэбатад үүрэг болголоо... 2009 оны цагаан сарын өмнөхөн ….УИХ-ын ээлжит бус чуулган дээр гишүүн Ц.Элбэгдорж санал шүүмжлэлийн үеэр “ядуурлын хямрал” гэдэг цоо шинэ нэр томъёо гаргаад С.Баяр, Ц.Нямдорж нарт толгойгоо эргүүттэл загнууллаа. Нямдорж түүнийг шорондоо очоод галзуур гэсэн бол С.Баяр ядуурлын хямрал гэж ямар юм байсан юм. Энэ мэтийн өвчтэй юмнуудыг үзэж шалгадаг газар Их хуралд баймаар юм гэж загнажээ. Ёстой л хүн гомдмоор хэлсэн байгаа биз. Ингээд ердөө маргааш нь л Өдрийн сонин, Ардын эрх сонинд Ц.Элбэгдоржийн зурагтай томоос том ярилцлага нүүр, нүүр дамнаад гарлаа. За мань хүн ч С.Баяр, Ц.Нямдорж нараас хариугаа аваад алаад өгсөн байхдаа гэж бүгд л бодоцгоосон гэдэг. Гэтэл уг ярилцлагад С.Баярт загнуулснаа байх л нэг энгийн зүйл гээд харин хаа хамаагүй Н.Энхбаярыг харин ч ширүүн авч өгсөн байлаа. Санаа зовмоор, гурван үг хэлээд л Н.Энхбаярыг харааж, зүхэж… естой авах юм алга. Дан хараал зүхэл. Уг нь Ц.Элбэгдорж угаадсаа сэтгүүлчдээр хийлгээд өөрөө цэвэр үлддэг байсан бол одоо цагаандаа гарч өөрийн биеэр хийдэг болж дээ гэж олон хүн ярьж байна... 2009 оны цагаан сарын өмнөхөн АН-ын төв байранд ….УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж, сонгуулийн үеэр өөрийнх нь зөвлөх байсан Ганбаттай уулзаж Н.Энхбаярын эсрэг хар пиар эхлүүлэх талаар ярилцжээ. Ганбатаас : Ардын эрх сонинтой ярилаа, тэд мөнгөн дээр сэтгэл ханамжтай байна, тэгэхдээ хариуцлагыг өөр дээрээ хүлээх санаагүй байна. Харин таны ярилцлагыг эхлээд ямар нэг сонин дээр гаргаадах тэгвэл Ардын эрх шүүрч аваад бүрэн эхээр нь гаргаж дээр нь цагаан сарын өмнөхөн тусгай дугаар болгоод орон даяар үнэгүй тараая гэж байна. Ц.Элбэгдорж утсаа авч Өдрийн сонины эрх бүхий хүнтэй яриад танай сонин маргаашийн дугаартаа миний ярилцлагыг нийтэл гэж зарлиг болруун. Ийнхүү Өдрийн сонин эхлэлийг нь тавьж, Ардын эрх сонин буухиалан Н.Энхбаярыг гүжирдэн гүтгэсэн материалыг орон даяар тусгай дугаар болгон үнэгүй тараажээ. Төдөлгүй хүн бүрийг нулимж байдаг Баабар ч тохироотой мэт Ц.Элбэгдоржийг дууриан Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нулимлаа. Баабар мөн бусдын адилаар 7 сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулалцаж, олон аавын хүүхдүүдийг шорон руу турхиран түлхэлцэв үү. Эд эрх мэдэл рүү тэмүүлж, дорой нэгнийг шоронд түлхэж, тоймтой нэгэн рүү шүлсээ үсчүүлсээр даруй 19 жилийг үджээ. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар Ц.Элбэгдорж нар амь хайргүй явцгааж Сүхбаатарын талбай дээр өөрсдийн биеэр үлгэрлэн тэмцэж байсан бол 18 жилийн дараа эд огт өөр, бэртэгчингүүд, бэрднүүд болон хувирчээ. Тэд олон түмнийг, учир мэдэхгүй залуучуудыг төрийнх нь эсрэг үймээн самуунд турхирчихаад өөрснөө нуугдаж үлдэн, өөрснийхөө өмнөөс бусдыг золихоор үгсэн тохирцгоожээ. Саяхны Ц.Элбэгдоржийн Өдрийн сонин, Ардын эрх сонинуудад нийтлүүлсэн ярилцлага дотор яах арагүй үнэн үг нэг байна аа. Тэр нь …Би 7 сарын 1-ны үймээнийг өөрийн биеэр ил тодоор зохион байгуулж, оролцож, санхүүжүүлэх минь яав даа гэж одоо харамсаж сууна… гэсэн байгаа. Энэ хүн олон жил улстөрд явсан, хоёр ч удаа Монгол улсын Ерөнхий сайд байсан хүн тулдаа аргагүй л алдаагаа олж харжээ. Хэрэв Ц.Элбэгдорж, Батзандан, Магнай нар үнэхээр л 7 сарын нэгний үйл явдлыг ил цагаанаар зохион байгуулж, өөрсдөө галын шугамнаас цэргүүдээ орхин амь зулбан зугтаагаагүй бол байдал эсрэгээрээ эргэж 7 сарын 1-ны үйл явдал нь гэмт хэргийн шинж чанартай үймээн самуун бус харин ч хувьсгалт шинж чанарыг олж нийгэмд үүсээд байсан олон хүлээлтийн тайлал, шинэчлэлтийн эхлэл, нийгэм урагшлахын дохио болж олны хүрээллийг бат олох байсныг үгүйсгэх аргагүй үнэн байсан юм. Харамсалтай нь эд нар тэгсэнгүй түүхэн үүргээ ухамсарласангүй, харин ч гэмт хэргийн шинжтэйгээр үгсэн хуйвалдацгааж гэнэн томоогүй залуусыг хайр найргүй зовлонд түлхэж, өөр бусдыг өөрсдийн өмнө хөшиг мэт унжуулан нүүрээ нууж, гэмгүй нэгнийг гүжирдэн гүтгэх замаар өөрснөө цэвэр үлдэхийг чармайснаараа тэд өнөөдөр гэмт хэрэгтнүүд болж, хууль шүүхийн өмнө ирээд байна. Мөн адил Ц.Элбэгдорж нь хариуцлаггүй явдал, чалчаа яриагаараа монгол улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг авчиралцсан буурашгүй гавъятай, түүхэн замналтай Ардчилсан намаа цаазын тавцан дээр ийнхүү чирэн гаргалаа. Төгсөв. hppt://attila09.blog.mn/-ээс авав

Monday, March 16, 2009

Үргэлжлэл

2008 оны 06 сарын 30-ны 10-11 цаг БНН-ын байранд …Буян компани дээр байралдаг БНН-ын төв байранд жижиг намуудын дарга нар цуглах зар тэр оройдоо тарлаа. Ингээд Буян компаны байранд Жаргалсайхан, Магнай, иргэний хөдөлгөөний зарим хүмүүс ҮШН, ЭХ орон зэрэг намуудын эрх бүхий хүмүүс цугласан юм. Цугларагсад ёстой юу хийхээ ч мэдэхгүй ердөө л нэг бухимдсан хүмүүс тойрч суугаад МАХН, АН аль аль нь асар их булхай хийснийг толгой сэгсрэн ярьж сууцгаалаа. Үнэндээ тэдэнд ямарч төлөвлөгөө гэхээр юм байсангүй, дэмий л гасалцгааж мэдэгдэл гаргая, жагсая, сонгуулийг дахиулъя гэцгээж байгаад уван цуван тарцгаажээ. Харин хожмоо энэхүү 6 сарын 30-нд цугларсан гэх дээрх хүмүүсээс олныг нь ТЕГ, цагдаагаас дуудан асууж, заримыг нь хориж шалгасан хэдий ч эдгээр бүлэг хүмүүс нь 7 дугаар сарын 1-ны үймээнийг санаатайгаар зохион байгуулсан гэх хангалттай нотолгоо огт бүрдээгүй юм. Гэхдээ эднээс Жаргалсайхан, Магнай нар тэр өдрийн орой Сонгинохайрхан дүүрэг дээр хүмүүсийг турхирч, бусдыг заналхийлж, өдөр судар товлож байсан яах ч аргагүй баримт билээ. Мөн үймээний үеэр онц ноцтой танхайраад баригдаж хоригдсон хэсэг бүлэг этгээдүүд үгсэн тохирсоныхоо дагуу өөрсдийг нь зохион байгуулсан хүмүүс гэдгээр жижиг намуудыг, тэдний удирдагчдыг нэрлэн, мөрдөн байцаах ажллыг төөрөгдүүлэхийг оролдож байсан нь бас үнэн баримт юм. 2008 оны намар …Ардчилсан намын байр …Намын дарга Ц.Элбэгдоржтой Ганц худгаас батлан даалтаар түр гарсан Магнай, Батзандан, Анодын Даваа нар ирж уулзлаа. Магнай: бид хийдгээ хийсэн, харин танай тал хэлсэндээ хүрсэнгүй. Одоо биднийг шоронгоос сугалж гаргахгүй юм бол та нар ч бидэнтэй адил болно шүү. Батзандан: шүүх бидэнд ял оноох л юм бол бид хэргээ задлана шүү. Та яагаад хариуцлагаас зугатаад намын даргаа өгчихвөө. Ц.Элбэгдорж : Бид хэвлэл мэдээллээр сайн ажилласны үр дүнд ард түмний санаа бодол эргэж, биднийг дэмжиж эхлээд байгаа, Х.Баттулга хохирогчид болон хоригдогсдын ар гэрийнхэнг цагдаа нарын эсрэг сайн ажиллуулсан, С.Баяр, цагдаагийн дарга нартайгаа хамт 5 хүн алсан хэрэгт ойчиход бэлэн болсон. Ингэсний хүчинд МАХН манай намтай хамтарч Засгийн газар байгуулахаас өөр гарцгүй болсон. Манай гишүүд УИХ-аар өршөөлийн хууль гаргуулаад та нарыг аваад гарна, тэвчээртэй байгаарай. Гэхдээ Та нар манай намд элсээд орчих, тэгэхээр С.Баяр яаж ч чадахгүй. Гүндалайг яаж ч чадахгүй л байгаа биз дээ. Намын даргын тухайд гэвэл 6 дугаар сарын 21-ний бидний нууц уулзалтын бичлэг цагдаагийнхны гарт орсон. Тэгэхээр намуудын хуулинд зааснаар намын дарга намаа бүрэн төлөөлөхөөр заасан байдаг тул манай, танай намууд үймээнийг зохион байгуулсан болчихож байгаа юм. Та бид нар тэр үед АН, ИХ намуудын дарга нар байсан биз дээ. Тэгээд манай нам Засгийн газарт орохын тулд би намын даргаа Н.Алтанхуягт өгөхөөс өөр аргагүй шүү дээ. Хуулиа унш л даа, Та нар... 2008 оны намрын сүүл сар… Хонг Конг …Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хонг Конгод болсон олон улсын хуралд оролцож, дэлхийн дулаарлын асуудлаар үг хэлж, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтонтой уулзлаа. /хэвлэлийн мэдээнээс/ Энэ үеэр Ц.Элбэгдорж аль хэдийн Хонг Конгод оччихсон Б.Клинтоны байрласан Палас зочид буудлаар эргэлдэж байлаа. Тэрээр мөн энд ажлаар хүрэлцэн ирээд байсан Улаанбаатар дахь АНУ-ын элчин сайдын яамны зөвлөх Грейг В-тэй уулзан Клинтонтой уулзуулж өгөхийг ятгаж байлаа. Грейг В-гээс Элбэгдоржоос ямар зорилгоор Клинтонтой уулзахыг асуухад Элбэгдоржоос хариулсан нь: Монголын ардчилал мөхөх гэж байна. МАХН Москвагаас дэмжлэг авч байна. Иргэний нийгмийн төлөөлөл болон манай ардчилсан намыг 7 сарын 1-ний хэрэг явдлаар далимдуулан дарах гэж байна. Коммунист харгислал 37 он эхлэх гэж байна, үүнийг ноён Ерөнхийлөгчид дуулгах гэсэн юм. Грейг В: сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад үймээн болсон нь ардчилсан ёсонд таарахгүй, бидэнд бол бүр таарахгүй, мөн танай хууль хяналтын байгууллагууд албан ёсны дүгнэлтээ гаргаагүй байгаа шүү дээ. Тэгээд ч МАХН, АН хоёр хамтарсан засгийн газар бүрдүүлсэн шүү дээ. Элбэгдоржоос : Засгийн газарт хамтарч орсон нь танай тусын тулд шүү дээ. Бидэнгүйгээр америкчууд Монголын ашигт малтмалын салбарт орж чадахгүй. Грейг В: Уучлаарай ноён Элбэгдорж, Ноён Клинтон энд улстөрийн бус байгаль орчны асуудлаар ажиллахаар ирсэн тул таныг уулзуулж чадахгүй нь. 2008 оны намар Хонг Конг …Клинтонтой уулзах бүтэлгүй оролдлогынхоо дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзлаа. Уулзалтын үеэр Ц.Элбэгдорж: Энхбаяраа 7 сарын нэгний үйл явдалд оролцогчдод өршөөл үзүүл, хариуд нь дараа жил /2009/ болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхгүй, чамайг дахиж сонгогдоход чинь бид туслана. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл ч УИХ-д өргөн мэдүүлж болох юм. Н.Энхбаяр: Ингэж явдгаа боль Элбэгдоржоо, жаахан хүүхэд шиг хэрэг тарьчихаад өршөө, уучил гээд уйлагнаж явах юм. Одоо жаахан хүүхэд шиг биш, том хүмүүс шиг л бай л даа. Хэрэг шийддэг байгууллагууд нь ажлаа хийг л дээ. Аль юм болгонд улстөржүүлж тэдний ажлыг салхинд хийсгэж байх юм бэ. Ерөнхийлөгчийн сонгууль болдгоороо л болно шүү дээ гэв... Үргэжлэл бий... http://attila09.blog.mn/-ээс авав

Үргэлжлэл

….Яг энэ үеэр зэргэлдээх АН-ын төв байранд

Тус намын дарга Ц.Элбэгдорж, Сонгуулийн Ерөнхий Хорооны / байсан/ гэх нэр дэвшигч Бурмаа, Элбэгдоржийн зөвлөх буюу сонгуулийнх нь штабын менежер гэх Улс төрийн боловсролын академийн Ганбат зэрэг хүмүүс зэрэгцэж суугаад хэвлэл мэдээллийнхнийг цуглуулан сонгууль булхайтай болсон тухай ярьж, АН сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэхийн хамт Ардчиллын төлөө, иргэний нийгмийг дэмжигчид Сүхбаатарын талбай дээр нэн даруй ирж, эсэргүүцлийн үйл ажиллагаанд нэгдэхийг ил тодоор уриаллаа.

….МАХН-ын төв байр галд автаж, жагсаал цуглаан дээрмийн шинж чанартай болж, улмаар хүрээгээ тэлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хүрч ирлээ.

….үдшийн 23 цаг 00 минут Ерөнхийлөгч онц байдал зарлалаа. Үймээний үеэр олон арван иргэд, цагдаагийн ажилтнууд хүнд хөнгөн шархдаж, байгууллага, хувь хүмүүсийн ихээхэн хөрөнгө үрэгдэж, таван иргэн үл мэдэх шалтгаанаар амь насаа алдан, олон зуун хүн баривчлагдлаа.

2008 оны 6 дугаар сарын 30-ны шөнө дунд. 23-24 цаг Сүхбаатарын талбай

…Ойролцоогоор 3000 орчим залуучууд тодорхой бус зорилготойгоор АН-ын байрны өмнө цугларлаа. Эдгээр залуус яах гэж цугласан, хаашаа очиж юу хийхээ хэн нь ч мэдэхгүй байв. Эдгээр оюутан сурагчид голдуу залуусыг гар утас, мессежээр дамжуулан өртөөчлөн цуглуулсан байж. Хэд хэдэн бүлэг залуусаас учрыг асуухад УИХ-ын гишүүн памперс Батбаатарын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан, өөрсдийгөө МоАХ-ын залуу халаа гэцгээж байв. Тэднийг нэр дэвшигч Батбаатар тэр орой өөрийн биеэр утсаар дуудсан байжээ. Хөөрсөн залуус бидэнд удирдагч хэрэгтэй байна. С.Баяр оросуудын тусламжтайгаар сонгуулийг луйвардлаа. МАХН-ыг сөнөөе гэцгээж байв. Төдөлгүй хэн нэг нь Элбэгдорж намынхаа байранд алга, Баянгол зочид буудлын нууц өрөөндөө байна гэснээр цугларсан залуус бөөнөөрөө Баянгол зочид буудал руу очив. Энд Ц.Элбэгдорж, Батбаатар нар байхгүй гэдгийг мэдээд буцаж Сүхбаатарын талбай тийш эргэж замдаа Төв шуудангийн өмнөх авто замын 0 цэг дээр очин 4 замын хөдөлгөөнийг хааж тойрон зогсоцгоож Бидэнд удирдагч хэрэгтэй байна. Элбэгдорж Батбаатар хаа байна. МАХН-ыг алаад өгье, гэж хашгиралдаж байв. Согтож хөөрсөн залуусын цугларалт үүр цайтал үргэлжилсэн бөгөөд хоорондоо маргалдаж, зодолдсоноор тарцгаалаа.

2008 оны 6 дугаар сарын 30-ны орой 17-21 цаг

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, сонгуулийн 26-р тойргийн хорооны байр

… Энд Иргэний хөдөлгөөнийхөн бие даагчид зарим намын нэр дэвшигчид аль өдрөөс авахуулан цугларч их дуугаар ярилцаж, бөөгнөрөлдөн байлаа. ЗДТГ-ыг дүүргийн цагдаагийн хэлтсээс хамгаалалт гаргаж бүслэн хаасан байв. Хүмүүс бухимдалтай, зарим нэг танхай үйлдэл гаргаж хэсэг бүлгээрээ бөөгнөрөлдөн байв. Дотроос Магнай гарч ирэн сонгуулийг МАХН луйвардлаа би одоо төв рүү явж автобусаар хүмүүс авчирна, бослого гаргацгаая гэж хүмүүсийг уриалж байв. Энд Магнай тэргүүтэй хүмүүс маргааш жагсаал хийе, МАХН-д шаардлага хүргүүлнэ, сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэцгээж байлаа...Үргэжлэл бий...

2008 оны 6 дугаар сарын 21-ний шөнийн 01-04 цаг, хотын гадна зусланд

…Иргэний эвсэл, АН-ын удирдагчид цугларч 6 дугаар сарын 29-нд болох сонгуулийн талаар болон цаашид авч хэрэгжүүлэх хойшлуулшгүй арга хэмжээний тухай хэлэлцжээ. Энэ үеэр АН-ын дарга Ц.Элбэгдорж цугларагсдад хандан бүгд гар утсаа унтраана уу, ямар нэг техник хэрэгсэл ажиллуулахгүй шүү. /хэн нэгэнд хандан сайн шалгасан уу, цэвэр биз./ тэрээр үргэлжлүүлэн энэ удаагийн сонгуульд С. Баяр Оросуудын дэмжлэгээр дангаараа ялах нь гарцаагүй боллоо. Одоо байгаа судалгаагаар бол бие даагчдаас ганцхан З.Алтай, ИЗН-ын С.Оюун гарах байх Иргэний эвсэлд нэг ч суудал оногдохгүй, АН-ын тухайд одоогийнхоо хэмжээнд хүрч чадах уу үгүй юу гэдэг нь асуудалтай байна. Гэтэл одоо бүрдэх парламентаас Оюу толгой, Таван толгойн гэрээг батлана. Бидэнд эндээс юу ч оногдохгүй гэсэн үг. Энэ хоёр ордоос бид хувиа авахгүй бол цаашид бидэнд улстөрд хийх ажил олдохгүй бүгдийг МАХН авна гэдгийг ойлгож байгаа байх аа. Иймд энэ сарын 29-нд болох сонгуулийн албан ёсны дүнг зарлахаас өмнө бид өрсөж хөдөлж, МАХН-ыг хэлэлцээрийн ширээнд суухаас өөр гарцгүй тийм нөхцөл байдлыг бий болгох ёстой. Өнөөдөр бид дахиад 90 он шиг МАХН-ыг буулган авч, тэр үед эхлүүлсэн хувьсгалаа дуусгах ёстой. Өөр зам бидэнд алга гэв . Төдөлгүй Магнай дуу гаргаж МАХН-ыг одоо л дуусгах ёстой, 90 онд та нар дуусгаж чадаагүйнхээ горыг амсаж байгаа нь энэ, Танайхаас МоАХ яах вэ. Манай залуус яахад ч бэлэн байгаа, Жагаа ах манай талд байгаа. гэхэд Ц.Элбэгдоржоос хариулсан нь : МоАХ хувьсгалаа гүйцээхэд бэлэн байгаа, одоо ч хувьсгалын гол хүч байсаар байх болно. Манай Батбаатар гишүүн залуучуудаа үндсэнд нь зангидаж хөдөлгөнө. Ногоон намын Энхбатаас: С.Баяр хүч хэрэглэвэл яах вэ, цаашдын алхмуудаа төлөвлөсөн үү. С.Эрдэнэ: манай залуучууд бэлэн байгаа, одоо манай тойргийн сурталчилгаанд дайчлагдсан байгаа, санал хураалтаас өмнө бүлгүүдийн ахлагч нарт мөнгө тараана. Танай иргэний эвсэл мөнгөө бэлэн болгосон уу. Танай Даваагийн Анод мөнгө гаргаж байгаа биз дээ. Одоо эхний хэсгийг тараах хэрэгтэй. Хэрэв МАХН хүч хэрэглэсэн тохиолдолд манай хүмүүс Сэлэнгийн чиглэлд төмөр замыг хааж оросоос бензин авах аргагүй болгоно. Тэгээд НҮБ-ын энхийг сахиулагчдыг, цэнхэр дуулгатнуудыг орж ирүүлэх иргэний дайны нөхцлийг улс оронд бий болгоно. Тэгэхээр МАХН хэлэлцээрийн ширээнд сууж л таараа. Ц.Элбэгдоржоос: Бид нөөц төлөвлөгөөг ч сайтар боловсруулсан. Хэрэг бишдэж бослого дарагдсан тохиолдолд бослогыг зохион байгуулагчдаар өөр бусад жижиг намуудыг тодруулах болно. Ядангуяа тэр Н.Энхбаярыг дагаж гүйгээд байгаа ҮШН, Жагагын БНН, бас тэр хөтөлбөрийн, хөгжлийн, МоАХ-ын нам гээд байгаа юмнуудыг зохион байгууллагчаар шууд гүтгэнэ. Бэлтгэл ажлууд нь ч хангагдчихсан. Тэднийг утасны үзүүрт суулгачихсан, татхад л өөрснөө ороод ирнэ. Үйл явдлын үер баригдаж хоригдоод эрсдэлд орж мэдэх гол, гол хүмүүстээ зохион байгуулагчаараа хэн хэнийг нэрлэхийг нь заагаад өгчихсөн. Тэрнийг нь өлгөж аваад хөөгөөд явчих хүчнийхэн ч байгаа. Энэ үеэр Н.Даваа, Анод банк мөнгөө гаргахад бэлэн байгаа ганцхан нөхцөлтэй, тэр нь Та нар засгийн эрхэнд гарангуутаа Бурхан халдун уулыг миний мэдэлд өг, би тэнд жуулчлалын бизнес эрхэлнэ. Тэгж байж манай банк ашгаа хийнэ. Бид Хонг Конг, Тайванийхантай ярьчихсан байгаа. Тэнд их хааны том цогцолбор байгуулна. Жуулчид авчирна...Үргэжлэл бий...

http://attila09.blog.mn/- ээс авав.